ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
 
2025 оны 12 дүгээр сарын 11  
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахад шаардлагатай материалд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ын 2.1.8-д “Үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг худалдах, үнийг шинэчлэн тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан гэж заасныг үндэслэн “Дуудлага худалдааны анхны үнийг тогтоолгох” үнэлгээний үнийн санал ирүүлэхийг урьж байна. 

Сонирхсон этгээд үнийн санал болон техникийн тодорхойлолтыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 504/, webmail: tuvshin.t@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр тус захиалгын техникийн тодорхойлолттой танилцана уу.

Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1.    Нэхэмжлэх;
2.    Үнийн санал;
3.    Тухайн ажилтай холбоотой шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг ирүүлэх


Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан tuvshin.t@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.