“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 160.0 МЯН.ТН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС, 128.0 МЯН.ТН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжааг амжилттай хийж 6.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 160.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, 8.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс борлууллаа.
Компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна. Нүүрсний үнийн хувьд 1/3 коксжих нүүрсийг 68.30 ам.доллароор, эрчим хүчний нүүрсийг 36.40-41.90 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.
Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд Бүрэн эрхт төлөөлөгчийн баг биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.