“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 32.000 ТОНН БАЯЖУУЛСАН СУЛ КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс 91.40 ам.доллароор БНХАУ-ын Ганц мод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжлаа.