20 БАГЦ 128 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 20 багц буюу 128 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 11.40% өсөж 38.10 ам.доллароор хэлцэл хийгдлээ.