ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Огноо: 2025.04.23
Тендер шалгаруулалтын төрөл: Бараа  
Тендер шалгаруулалтын нэр: Уул уурхайн мэргэжлийн программ хангамж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20250102168
Нийт төсөвт өртөг: 5,575,021,500  төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
 
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
 
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”
Багц-1      Геологи, уул уурхайн  “MICROMINE” эсхүл түүнтэй дүйцэх программ хангамж
Багц-2      Геологи, уул уурхайн  “HAULISM”  эсхүл түүнтэй дүйцэх программ хангамж 
Багц-3      Геологи уул уурхайн   “SPRY”  эсхүл түүнтэй дүйцэх программ хангамж 
Багц-4    Агаарын фото хэмжилт боловсруулах “AGISOFT Metashape Professional” эсхүл түүнтэй дүйцэх программ хангамж 
 
3. Тендерийг 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 10 цагаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 05 дугаар сарын 15-ний 10 цаг 30 минутанд нээнэ. 
 
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй” 
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй” 
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. 
 
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм” 
Тендерийн баталгааны дүн: 
    Багц-1    9,900,000 төгрөг  (есөн сая есөн зуун мянга)
    Багц-2     2,254,392 төгрөг    (хоёр сая хоёр зуун тавин дөрвөн мянга  гурван зуун ерэн хоёр)
    Багц-3    3,000,000төгрөг    (гурван сая )
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555. дотуур утас-506