АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
ТЕХНИК МАРКШЕЙДЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын төлөвлөлтийн хэсэгт Техник маркшейдер /маркшейдер/-ийн ажлын байранд үндсэн-2, түр-2 ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
-
Ил уурхайн малталтууд, олборлолтын мөргөцөг, уурхайн ам, хөрсний овоолго, нүүрсний агуулах, нүүрсний ул тааз, тэсэлгээний цооногууд зэрэг уурхайн бүс дэх бүх объектуудын зураглалын ажлуудыг гүйцэтгэх.
-
Уурхайн ухах, уулын цулыг шилжүүлэн байршуулах хүрээ хязгаар, дэд бүтэц, инженерийн байгууламжуудын төслийн хэмжээс, тэсэлгээний өрөмдлөгийн цооногуудын шав, тэмдэг зэргийг газарт буулгаж, байрлуулах гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллах.
-
Уулын ажлаас гадуурх (зам талбай, барилга байгууламж, аж ахуй нэгж, албан байгууллага, инженерийн байгууламж, гүний худаг гэх мэт) шаардлагатай талбайд хэмжилт зураглал хийх түүнийг боловсруулах, тооцоолох, план зураг үйлдэх;
Ажлын байранд тавигдах шаардлага:
-
Маркшейдер, геодези /кадастр/ мэргэжилтэй
-
Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
-
Уг мэргэжлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх
-
Баримт бичиг, судалгааны тайлан боловсруулах өндөр чадвартай
-
Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх
-
Хэмжилтийн багаж тоног төхөөрөмж, хоёр долгионы GPS, электрон тахеометр, нивелир дээр ажилладаг байх
-
Эксел дээр томъёо оруулах, мэдээллийн сан үүсгэх чадвартай
-
Микромайн, Autocad зэрэг 3D уурхайн программын зохих мэдлэгтэй байх
-
Англи хэлний дундаас дээш түвшний чадвартай байвал давуу тал болно.
-
В ангилалын жолооны үнэмлэхтэй байх
-
Түргэн сурах чадвартай байх
-
Ёс зүйн хэмжээг сахидаг байх
-
Хөдөө, орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай
-
Эрүүл чийрэг бие бялдартай
Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг
erdenestt.mn сайтаас татаж, бөглөх
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,
Утас: 976-75055555 /308, 310/