СШ дугаар: 2022-OX-16
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж Цанхийн уурхайгаас олборлосон исэлдсэн нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
|
Total Moisture (Ar) |
Ash (db) |
Sulphur (db) |
CV (ar) |
VM |
|
6.5 |
17.0 |
0.62 |
5,620 |
28.05 |
Үнэ: НӨАТ-гүй 36.00 ам.доллар/тн
Худалдааны нөхцөл: FCA-Уурхайн ам
Хэмжээ: 100,000 тонн
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээний үнийн дүнгийн 20% буюу түүнээс дээш байна.
Ачилтын хуваарь: Сар бүр 10,000-50,000 тонн
Барьцаа төлбөр: Тонн тутмын 0.1 ам.доллар
Бүрдүүлэх материал:
1. Хамтарч ажиллах албан хүсэлт
Худалдан авах хэмжээ, ачилтын хуваарь;
Үнийн санал ба урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх;
Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Бизнес төлөвлөгөөний хураангуй
Зах зээлийн судалгаа;
Борлуулалтын төлөвлөгөө;
Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө,
4. Тээвэрлэгч компанийн мэдээлэл ирүүлбэл давуу тал болно.
Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
Тээвэрлэлтийн төлөвлөгөө,
5. Маягт.02-ыг бөглөсөн байх.
Дотоодын аж ахуй нэгж давуу эрхтэй.
Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 10 сарын 07-ны өдөр
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: +75055555-ext.-910
Маягт татах: