АЧАА ВАГОН ХҮЛЭЭЛЦЭГЧ АЖИЛТАН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
Салбарын Тээвэр логистикийн газрын нүүрс ачилт логистикийн төвд Ачаа вагон хүлээлцэгч ажилтны ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Хоосон вагон, чингэлгийг хүлээж авах;
2. Түр ачилтын талбай дээрх ачилтын үйл ажиллагаанд хяналт тавих;
3. Ачаатай вагоныг тээвэрлэлтэд хүлээлгэн өгөх;
4. Төмөр замаар тээвэрлэгдэж ирсэн ачаатай вагоныг шилжүүлэн ачилтын талбайд хүлээн авах;
5. Ачилтын талбайд ачигдсан хоосон чингэлэг бүхий хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлгэн өгөх;
6. Төмөр замаар тээвэрлэгдэн ирсэн хоосон чингэлэг бүхий хөдлөх бүрэлдэхүүнийг ачилтын талбайд хүлээн авах;
7. Ачаа вагон хүлээлцэх ачаа тээврийн анхан шатны технологийн болон техникийн бичиг баримтыг үйлдэж, баталгаажуулах;
8. Ажлын байрны эд хогшил, тохижилт, ашиглалтыг хариуцах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Төмөр замын удирдлага зохион байгуулалт чиглэлээр их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл төгссөн байх;
2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3. Удирдан манлайлах, төлөвлөх, зохион байгуулах ур чадвартай байх;
4. Харилцааны өндөр соёлтой, зөв төлөвшил хандлагатай, хариуцлагатай байх;
5. Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх;
6. Төрийн болон албаны нууцыг хадгалах.
7. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дугаар сарын 29-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.