ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТ ХӨРГӨЛТИЙН ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын хэлтэст Халаалт, агаар сэлгэлт хөргөлтийн инженер /1 хүн/ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Барилгын халаалт агаар сэлгэлт болон барилгын халаалт агаар сэлгэлтийн угсралтын ажлын гүйцэтгэлд инженерийн хяналт тавьж мэргэжлийн ажилчдын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах;
2. Барилга байгууламжийн сантехник, инженерийн шугам сүлжээний төслүүдтэй холбогдолтой төлөвлөлт, гүйцэтгэл, тендерийн төслийн баримт бичгийг боловсруулах.
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Барилгын, халаалт, агаар сэлгэлтийн инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Барилгын, халаалт сэлгэлтийн угсралт болон зураг төслийн инженерээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
3. Барилгын зургийн болон тооцооны программууд дээр ажилладаг байх;
4. Бичиг баримт боловсруулах чадвартай байх;
5. Удирдан зохион байгуулах чадвартай байх;
6. Англи хэлний ярианы болон бичгийн дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
7. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;
8. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
9. Төрийн болон албаны нууцыг хадгалах.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/